БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ОЙН САНД ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

5 сарийн өмнө 198
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

🌳Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/327, мөн сайдын 2023 оны А/440 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэр, Залаат, Манзуширын амны ойн сангийн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойд ойн цэвэрлэгээний ажил, цэвэрлэгээний огтлолт хийж гүйцэтгэхээр “Эбээ” ХХК, “Уужим өсөх” ХХК, “Үндэсний ойжилт” ХХК гэсэн гурван мэргэжлийн байгууллага сонгон шалгарч тус ажлыг 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн хийж байна.

🌳Тус ажлын хүрээнд Бага тэнгэрийн аманд 38,3 га, Залаатын аманд 15 га талбайд ойн цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээний ажлыг хийхээр Батсүмбэр сум дундын ойн ангиар талбай тусгаарлалт хийлгэн, мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан Ойгоос мод бэлтгэх журам, бусад холбогдох хуулийн дагуу хяналт тавин ажиллаж байна.

🌳2023 оны 12 сарын 06-ны өдөр ЗГХА Ойн газар, 12 сарын 07-ний өдөр Экологийн цагдаагийн алба, 12 сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сум дундын ойн анги хөндлөнгийн шалгалт явуулж, хяналт тавин ажиллаж байгаа болно.

Эх сурвалж:Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа.