Дарга нарын амлалт хөрсөнд буудаг байсан бол өдгөө Улаанбаатар хот метротой байх байлаа. Үнэхээр ч аль нам, хэний хүн гэдгээс үл шалтгаалж үе, үеийн Хотын дарга нарын мөрөөдөл, амбиц нь метро тавих, тэд түүнийгээ ч ил болон далд хэлбэрээр илэрхийлдэг байв. Гэхдээ хэн нь ч чадаагүй, амлалтадаа хүрээгүй. Гэтэл одоо Х.Нямбаатар...

6 сарийн өмнө 195
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Хотын даргаар томилогдоод сар ч болоогүй байна. Тодорхой хэлбэл, тэр ажлаа аваад ердөө л 18-хан хонож байна. Гэсэн ч шинэхэн дарга маань хотын бидэнд өчигдөр /2023.10.29/ бодож явдаг мөрөөдөл, хүсэж явдаг амбицаа хэллээ.

Товчхондоо, түүний амбиц нь МЕТРО болж таарав. Нөгөө л метро, байдаг л амбиц... 

ТЭРБЭЭР: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хамгийн том зоригтой шийдвэр бол метро. Үе, үеийн Хотын дарга нар метро тавих амбиц, мөрөөдөлтэй байсан ч техник, эдийн засгийн үндэслэл, санхүүгийн нөхцөл байдал, улс төрийн дарамт шахалт зэргээс шалтгаалж чадаагүй. Тэгвэл ирэх жил гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх том бодлого, зорилтыг дэвшүүлээд байна. 

Хотын даргын хэлж байгаагаар Улаанбаатар хотод метро тавих ажлыг Хятадын талтай хамтарч хийх аж. Хоёр улсын яриа, хэлэлцээ ч амжилттай үргэлжилж байгаа гэдгийг хэлэв. Санхүүгийн асуудлыг нь хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл, хөтөлбөрүүдээс гаргахаар төлөвлөж, тооцжээ. Бүр өөрөө Ажлын хэсгийг нь ахалж, хэлэлцээний ширээний ард суух сонирхол, том амбицтай байгаа гэдгээ ч давхар хэлнэ билээ.

Хот метротой болчих юм бол аштай юу даа. Амандаа л унах вий дээ, Хотын дарга аа...