Н.НОМТОЙБАЯР: БИ УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭР ДЭВШИНЭ МӨН НЭР ДЭВШИХГҮЙ

2 сарийн өмнө 158
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Тэрбээр Дорнод аймгийн Чойбалсан хотод хийсэн уулзалтын үеэр "Сонгуулийн тогтолцоо хоёр тогтолцооны нийлбэр байдлаар хууль нь боловсруулагдаж, УИХ-аар батлагдсан. Өөрөөр хэлбэл, мажоритар тогтолцоо нь 2012, 2016 онуудтай адилхан буюу тойргоос нэр дэвшдэг. Можиратар тойрог дээр, Дорнод аймгаас нэр дэвшихгүй. Ер нь анхнаасаа энийг тодорхой болгоод явсан нь дээр байх. Харин пропорционал буюу улсын хэмжээнд нэр дэвшдэг. Тэр хэмжээнд би нэр дэвшинэ" гэлээ.

Сонгууль явуулдаг үндсэн гурван систем байдаг: мажоритар, пропорционал болон холимог.  

1. Пропорционал систем нь улс төрийн хүчнүүдийн /намууд/ рейтинг тогтоодог. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчнүүдийн авсан саналыг пропорцоор нь суудлыг нь хувиаралдаг тогтолцоо юм.  

2. Мажоритар гэдэг нь олонхи гэсэн үг. Энэ системээр сонгогчид намуудыг бус тодорхой нэр дэвшигчийг сонгодог. Ийм системээр энгийн олонх буюу ердийн олонх /нэг ч болов санал илүү авсан бол/ санал авсан нэр дэвшигч ялсанд тооцдог.

3. Холимог систем гэдэг нь пропорционал-мажоритар гэсэн хоёр системийг зэрэг ашиглахыг хэлнэ. Энэ нь зарим нэр дэвшигч намын жагсаалтаар зарим нь мажоритар системээр сонгогдохыг хэлнэ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-нд товлогдсон.

Н.Номтойбаяр 2012 онд анх УИХ-д сонгогдохдоо 34 насантай байсан бол 45-тайдаа “Үндэсний эвсэл”-ийг удирдаж их улс төрд эргэн ирээд байна. Тус эвсэлд одоогийн байдлаар хоёр нам нэгдээд байгаа бол сонгуулиас өмнө эвсэх намын тоо нэмэгдэх бололтой. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр улс төрийн илтгэлдээ “Би Монгол хэмээх нэрийг “эвсэх хүч” гэсэн утга агуулдаг байгаасай гэж хүсдэг. Монголчууд бид “эвсэх хүч”-тэй байхдаа гарал үүсэл, газар нутаг, шашин шүтлэг, зөрчил тэмцлээс ангид их гүрэн байгуулж, нэг хууль цаазын дор, амар амгалан нэгэн айл болгон төвшитгөх агуу их манлайллыг бүтээж байсан түүхтэй. Би хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсаныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улстөрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсрөн,зориг шулуудан Үндэсний ардчилсан үзлийн дор улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг үүсгэн байгуулж байна” гэжээ.