НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМААС Х. НЯМБААТАРЫГ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ШИЙДВЭРҮҮД ГАРГАСАН ХЭМЭЭН ЭСЭРГҮҮЦЭН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

4 сарийн өмнө 139
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэрүүдийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль санаачлан боловсруулж 2023.12.07-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.

Уг хуулийн зорилтыг иргэний саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд оршино хэмээх боловч эсрэгээрээ Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.7 сая иргэний Үндсэн хуулиар олгогдсон газар өмчлөх эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, цаашлаад нийслэлийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлаж, нийслэл өөртөө хэт давуу эрх мэдлийг төвлөрүүлэн, албадлагын арга хэрэгслийг хуулиар далайлган иргэдэд хэрэгжүүлж, амьдрах нөхцөлийг улам дордуулах гэж байгааг эсэргүүцэж Нийслэлийн Ардчилсан намаас нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дараагийн акцаа эхлүүлж байна.

 

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт иргэд хэдийнээ дүнгээ тавиад эхэлчихсэн бөгөөд хувийн өмчийг булаах нь хотын шийдэл биш гэдгийг сануулж байна.