СОНСГОЛ: "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ өөрдсийгөө 1,1 тэрбумаар шагнаж, урамшуулжээ

4 сарийн өмнө 175
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

“Нүүрсний”хянан шалгах түр хорооны хоёрдахь шатны сонсгол гуравдахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан санхүүжилт, “Тавантолгой” түлш болон төсвийн шинжтэй санхүүжилт, Загийн усны хоолой, Тавантолгой дулааны цахилгаан станц, "Шивээ-Овоо", "Багануур"-т холбогдох асуудлаар шинжээчийн дүгнэлтийг сонсч буй юм.  

Тавантолгой түлш ХХК их наядын алдагдалтай, бөөн өр төлбөртэй байхад ТУЗ-ийнх гишүүд өөрсдөдөө урамшуулал болгон 1,1 тэрбумыг олгожээ. Тухайлбал,

Ж.Батбаясгалан 64 сая

Одхүү 124 сая

Л.Гүнбилэг 114 сая

Ш.Батсайхан 78 сая

С.Зоригт 80 сая

Х.Нурлат 72,7 сая

М.Ганбаатар 5,8 сая

Х.Мөнхжаргал 12,6 сая

Х.Владимир 3,7 сая зэргээр нийт 1,1 тэрбумаар ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө шагнасан байна. Мөн ямар ч тендергүйгээр худалдан авалт хийдэг, ерөнхий нягтлан нь нөхрийнхөө данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн зэрэг зөрчлийг шинжээч танилцууллаа. Хамгийн гол нь, Үндэсний аудитын газар нь санхүүгийн зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.