ХЭНТИЙ АЙМАГТ УЛСЫН НӨӨЦӨӨС ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИН, 20 ТН ШАТАХУУН БОЛОН 175 ТН ТЭЖЭЭЛ ХӨНГӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОНО

4 сарийн өмнө 147
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Шадар сайд С. Амарсайхан орон нутагт ажиллахдаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Д.Машбатын хот айлаар орж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, малчдын санаа бодлыг сонслоо.


Д.Машбат “Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч, зүтгүү орсон тул энэ жил бог малаа айлд тавьж, өөрсдөө зөвхөн үхэр сүргээ өвөлжүүлж байна. Энэ жил өнгөрсөн жилийнхээс цас багатай ч намар эрт эрс хүйтэрч, мөсөн бүрхүүл тогтсон нь малд халгаатай байна” гэлээ. Мөн оны өмнө хивэг, тэжээлийн үнэ өсөж 30 мянган төгрөгөөс даваад байсан бол өнөөдрийн байдлаар буурч 20-25 мянган төгрөг болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.


Малчдын хувьд арьс шир, түүхий эдийн үнэ хямд байгаа нь малын тоог өсгөх шалтгаан болж байна. Өнгөрсөн зуны тухайд хонины ноос худалдаж аваагүй, ихэнх нь хаягдсан талаар малчид хэлж байсан юм.

Хэнтий аймагт Засгийн газрын тогтоолоор 2023 онд улсын нөөцөөс хивэг 189.53 тонн, туулах чадвар сайтай автомашин Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны ЭМТ-д 1, Хэнтий аймгийн Онцгой комисст 49 ширхэг гэр, 20 тонн шатахууныг тус тус олгосон. Мөн Улсын нөөцөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор хивэг 60.000 тонныг хөнгөлттэй үнээр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор тэжээл 175 тонныг 50 хувь хөнгөлттэй үнээр тус тус нэмж олгохоор шийдвэрлэсэн байна.